Х.Бадамсүрэн захирал аа, 100 саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

 

Цар тахлын улмаас нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед  “Эрдэнэт Үйлдвэр”  Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны зардлыг зургаа дахь сардаа дааж буйд  олон нийт талархалтай хандаж  буй билээ.

Хэдий тийм ч “Эрдэнэт Үйлдвэр” төр төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг  баталсан үйлдлүүдээ давтсан  хэвээрээ байгаад шүүмжлэлтэй хандах талууд бас бийг тодотгоё.

Х.Бадамсүрэнгийн удирдаж буй тус компани 52,000,300 төгрөгөөр массажны сандал авсан нь 2020 онд ил болсны дараахан хагас тэрбум төгрөгөөр  “Жи класс” загварын автомашин авахаар тендер зарлаж байв.

Тэгвэл Засгийн газраас цар тахлын хүнд үед тэвчиж болохуйц зардлуудаа тэвчихийг яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд анхааруулсаар байтал тэвчиж болохуйц зардлыг тэвчилгүй урсгасаар байгаа компани бол “Эрдэнэт Үйлдвэр” юм.

 

Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хүнс худалдан авах тендерийн жагсаалтыг харахад:

 

  • Чангаанз: 37,050,000 төгрөг
  • Зэрлэг жимс: 14,652,933 төгрөг
  • Хар чавга: 48,165,000
  • Даршилсан мөөг: 48,450,007 төгрөг
  • Майонез: 48,449,991 төгрөг
  • Шилтэй алаг салат: 29,853,342 төгрөгөөр худалдан авахаар тендер зарлажээ.

 

Худалдан авахаар тендер зарлаад буй эдгээр хүнсний бараа, жимс, жимсгэнэд 230-аад сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс чангаанз, хар чавга, зэрлэг жимс худалдан авахад 99,867,933 төгрөг зарцуулах аж. 

Энд үйлдвэрийн ажилчдын хоол хүнсэнд зайлшгүй шаардлагатай хүнсний бараа бүтээгдэхүүнийг дурдаагүй гэдгийг тодотгоё.

Нэг ёсондоо тэвчиж болохуйц зардал гэж үзэж болохоор хүнсний бүтээгдэхүүний тендерийн мэдээллээс заримыг нь л оруулж байна. Эндээс харахад олон жилийн туршид төрд ойр хүмүүсийн “саалийн үнээ” гэх тодотголыг дагуулж ирсэн “Эрдэнэт Үйлдвэр” хүнсний худалдан авалт дээр  ч ийнхүү хэдэн арван саяар нь нөхцөл байдал харгалзахгүйгээр мөнгө  урсгадаг хэвээрээ л байна.

Уншигч та хэрэв санаж буй бол Монгол Улс 2012-2019 он хүртэлх долоон жилийн хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэлгүй, 1650 төгрөгт барьж байсан. 2019 онд 50 хувиар нэмлээ хэмээн сүржин зарлаж, 2475 төгрөг болгож байв. 

Тэгвэл энэ долоон жилийн хугацаанд цагаан захтнууд төр төсвийн мөнгөнөөс хэд хэчнээнийг залгисан бэ гээд харьцуулаад харвал эмгэнэлтэй дүр зураг тодорно.

Түүнчлэн ковидын улмаас 500 гаруй мянган иргэний ажлын байр гүнзгий хямралд өртөж, тогтмол орлогоо алдан, ар гэрийн нөхцөл байдал нь хүндэрсэн энэ үед төрийн гол тулгуур  компани болох “Эрдэнэт Үйлдвэр” жимс жимсгэнэ төдийд л зуун саяар нь зарлага гаргаж буй нь зардлаа эрэмбэлэх тухай Засгийн газрын шийдвэртэй нийцэх үү  гэдэг  асуултыг тавихад хүргэж байна. 

 

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.105) 2021 оны 05 сарын 30

Том уурхайнуудын ажилтны хоолны зардал бол хэдэн тэр бумаар яригдана. ОТ бол бүр их. Гал тогоо нь компот хийдэг юм байлгүй дээ чавгаар

0  |  0
Зочин(64.119.25.105) 2021 оны 05 сарын 30

Том уурхайнуудын ажилтны хоолны зардал бол хэдэн тэр бумаар яригдана. ОТ бол бүр их. Гал тогоо нь компот хийдэг юм байлгүй дээ чавгаар

0  |  0
Zochin(103.26.195.36) 2021 оны 05 сарын 15

Бүх худалдан авалтыг нь хүчээр хянадаг биш, сэтгэлээрээ зардлаа өөрөө хянадаг захирал, санхүү хариуцсан дэд захирал ажлуулах хэрэгтэй. Улсын мөнгө шүү, битгий дараарай.\n

0  |  0
МАНгар(66.181.190.69) 2021 оны 05 сарын 15

Мөнгөтэй хүн чавгаа авна уу,чангаанзаа иднэ үү ямар хамаа байнаа

0  |  1
Zochin(202.126.89.94) 2021 оны 05 сарын 14

Huushee ajilchidiig hoolloj horguijuulehgui ilchleg ihtei hool ugch huch tamir dahlaatai blgaj bj mungu olohguimuu. Erdenet uildveriin ajilchidiig hool sh erguu malaa. Uy avsan Ch yadiin ER ni . Hunii l amidral sh Dr

0  |  0
Orkhon Uuganbayar(192.82.68.195) 2021 оны 05 сарын 16

Үйлдвэрлэл явуулах цех хэсгүүдээс гадна нийгмийн цехүүд гэж байдаг юм аа. Ресторан, амралтын газар, ажилчдын сувилал, сургууль, цэцэрлэг гээд олон нэгж харьяанд нь явдаг том аж ахуйн нэгж шүү дээ. Арай өрөөсгөл үү ? Сонгууль дөхөхөөр юу бичих нь сэтгүүлчийн эрх болчихдог юм уу ?

4  |  2
МОНГОЛ ХҮН(202.126.89.228) 2021 оны 05 сарын 30

Тэр зэргийн юм байх. Монгол даяараа тог мог, дулаан, усаа даалгаж байгаа шүү

3  |  0
Ах(66.181.161.66) 2021 оны 05 сарын 14

Aрай л үрэлгэн бна ядаж тэтгэвэрийн доод хэмжээг 500 болговол хэдэн хөгшчүүл баярлах байх

1  |  1
Эрдэнэт(122.201.24.186) 2021 оны 06 сарын 22

Юм бол Бадамсүрэн тансаглалаа байхаа яахав дээ, Эрдэнэт ирж үзчээд энэ хүнсийг хаана хэрэглэдгийг мэдчихээд хүн муулаач, Сувилал, сургууль, цэцэрлэг, ажилчид гээд л хооллоно шдээ

3  |  0
Зочин(59.153.115.20) 2021 оны 05 сарын 14

Хэдэн мянган ажилчдынхаа хүнсний хэрэгцээнд л аваа байлгүй.Та бидний цахилгаан,дулаан,усны мөнгийг төлж байгаа хамт олон компот уух эрхтэй биз дээ.Манайхан заримдаа бас арай байх юмаа

1  |  0
ЗОЧИН(64.119.16.195) 2021 оны 05 сарын 13

БИ ЧАВГАНД НУГУСГҮЙ ДУРТАЙ БАЙХГҮЙ ЮУ. ЗА

0  |  0
Зочин(64.119.17.93) 2021 оны 05 сарын 14

Ажилтнуудын халуун хоолны нэмэлт хүнсний бүтээгдэхүүн л байна ш дээ. Ингэж хөөрөгдүүлж, сэвэхээ болих хэрэгтэй.

2  |  0
зочин(64.119.24.181) 2021 оны 05 сарын 14

сэлэнгэ-катеринг гэдэг үйлдвэрийн ажилчдын хоол хийдэг цех байдаг. худалдан авалтаа тендерээр авч байгаа.

2  |  0
Иргэн(59.153.115.138) 2021 оны 05 сарын 13

Ene nuhur ch eruul bz de Uls oron ail urh bugdeeree hemnej gamnaj hurgej yadaj bui ene tsag ued arai l dendenee

0  |  0
Зочин(66.181.176.43) 2021 оны 05 сарын 13

Яадын.Хэрэгтэй бол тэр байтугайг авна.

0  |  2
Zochin(103.212.119.64) 2021 оны 05 сарын 30

Ene neg baruun solgoigui tsatsaj b dag luivarchin uvguniig zailuulah boloogui yu. Erdenet uildver ene hunii huviinh n bish biz dee. Arai l yumaa. Tur zasag ch gej tur zasag

1  |  3
Зочин(150.129.140.89) 2021 оны 05 сарын 14

Яадаг юм авахад ГОК-ийн ажилтнуудын хүнсний хэрэгцээ\n

1  |  2
RS(202.9.40.210) 2021 оны 05 сарын 14

Манай үйлдвэрийг муу хэлэх дуртай энэ нөхөр манай үйлдвэр хаагдчихвал юугаа идэж балрах болдоо.Өдөрт манай үйлдвэр 3600 гаруй ажилчидаа хооллож ундалдаг ажилчидаа амрааж сувилахад өдөрт 400 гаруй хүн хооллодог.Чавга чихэр жимс амтай ундаа жүүс хийдэг.Эрдэнэтийн ажилчид бид олигтой юм амсах эрхгүй болчихсон улс уу Манай үйлдвэрийн ажилчид харих чзавгүй ажиллаж хөдөлмөрлөж байна .Новш минь чи атаархаад үхчих гээд байгаа бол ирээд бидэнтэй хооллолдоо.Бадамсүрэн захирал бүгдийг нь идчихээ юу. Битгий хуц

1  |  1
ЗАЙЛ(66.181.189.168) 2021 оны 05 сарын 13

ЗАЙЛ

0  |  0
Зочин(66.181.183.72) 2021 оны 05 сарын 14

Авахгүй яахийн 10000 ажилтантай тэд нар амгүй гэж үү.

1  |  1
Зочин(192.82.87.104) 2021 оны 05 сарын 13

Битгий атаарх,настай хүн зуун саяын чавгаа иднэ үү,лаагаа иднэ үү,,,

0  |  2
Хадам(192.82.83.16) 2021 оны 05 сарын 14

Бадамсүрэн гийн адам ээж нь гээд өөрөөс нь 5-6 дүү бор авгай наймаа эрхэлдэг юм байна лээ. Хадам ээждээ авч өгөө байлгүй дээ

1  |  1
зочин(192.82.90.161) 2021 оны 05 сарын 13

хүмүүс бичих нь зөв шүү дээ энэ чинь монголын эд баялаг болохоос биш та нарын хувийн юм биш бид аль болох гэрийн хоол хүнсээ хүртэл хямгадаж банйаа та нар яагаад болохгүй гэж дээ

1  |  0
зочин(192.82.90.161) 2021 оны 05 сарын 30

энэ өвгөнийг болон бусад санхүүгийн ажилтанг сольж болдооггүй юм байх даа ядаргаатай юмаа боловсон хүчин баймаар люм даа

1  |  0
Иргэн(103.10.23.173) 2021 оны 05 сарын 13

Ажилчид биш бадамсүрэн өөрөө дэвтэй амьтан энэ нөхөр олигтой юм сонсгохгүйнээ

1  |  0
зочин(202.179.21.226) 2021 оны 05 сарын 30

Тэр олон мянган ажилчид чанартай хоол хүнс хэрэглэж байж эрүүл эрч хүчтэй ажил нь үр бүтээлтэй байх юм байгаа биздээ.Тэр захирал нь өөрийнхөө хүнсэнд авсан биш Эрдэнэтийн захиралын суудлыг бөөн мөнгө гэж харж шуналын сэтгэлээ барьж дийлэхгүй хүмүүс элдвээр гоочлохыг их л харж байна

2  |  3
999(49.0.145.34) 2021 оны 05 сарын 14

Тэр олон мянган ажилчидыг эрүүл сайн хоол хүнсээр хагаж байж экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх ёстой юм биш үү бантан өгчөөд яаж ажил хий сайн хий гэх гээ вэ нийтлэгчээ. 30 жилийн өмнө Монгол савхи үйлдвэр бүх ажилчиддаа зориулан байнгийн халуун чяцарганаар үйлчилдэг байсан шүү. залуучууд чяцарганы халуун шүүсээ уучаад тасаг тасагаараа дуулаад л уралдаад л ажилладаг байсан!!! үйлдвэрийн ажил ч гоё шүүолон сайхан залуучууд ажилыг шижигнүүлдэг байж ээ тэр үед

2  |  1
зочин(66.181.166.10) 2021 оны 05 сарын 13

m

0  |  0
Sudlaach(202.131.233.190) 2021 оны 05 сарын 14

Олон мянган ажилчдын хоол хийдэг маш том гал тогоотой үйлдвэр шүү дээ. Манайхан арай хэтэрхий юмаа. Бараг ходоодыг нь эргүүлж, идсэн хоолыг нь үзэх төхөх юм.

1  |  1
Top