Тамхи татах нь уушгийг гэмтээж, уушгины хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Тамхи татсанаар КОВИД-19 халдвараар өвдөх эрсдэл нэмэгдэхээс гадна өвчилсөн тохиолдолд биеийн байдал илүү хүндэрдэг болохыг судалгаагаар тогтоогоод байна. Тамхийг хаяснаар хэдхэн сарын дотор таны уушгины үйл ажиллагаа сайжрах бөгөөд одоо л тамхинаас татгалзах тохиромжтой цаг үе юм.
Та яагаад тамхинаас татгалзах ёстой вэ?
• Тамхи татах нь вирусийн тархалтыг нэмэгдүүлдэг
Тамхи татаж байгаа хүн гараа урууландаа өөрийн мэдэлгүй байн байн хүргэдэг бөгөөд энэ нь таныг КОВИД-19 халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс энэхүү халдвар дамжих замыг бий болгохгүйн тулд ТА ТАМХИЙГ ХАЯХ ЁСТОЙ!!!
• Тамхи бусдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг
Та тамхи татах үедээ хайртай хүмүүсээ дам тамхидалтад өртүүлж, эрсдэлд оруулж байгаа гэдэгээ мэддэг үү?
Хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай, урт удаан хамт амьдрахын тулд ТА ТАМХИЙГ ХАЯХ ЁСТОЙ.
• Тамхи таны хэтэвчийг хоосолдог
Тамхи авч татах уу?, талхаа авч идэх үү?, хоногийн хоолоо авах уу?, хорт утаагаа татах уу? гэдэг нь таны ухамсарын асуудал бөгөөд цар тахлын хүнд хэцүү үеийг даван туулахын тулд та яг одоо ТАМХИЙГ ХАЯХ ЁСТОЙ!!!
• Тамхи ба стресс
Тамхи татах нь богино хугацааны стрессийг арилгах ч урт хугацаандаа бүр илүү хор хохирол учруулдаг тул тамхи татахаасаа урьтаж стресс тайлах зөв арга барилд суралцаарай.
Сэтгэгдэл ( 0 )