ЦАГ АГААР: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна

2021 оны 05 сарын 16

2021 оны тавдугаар сарын 16-ны 20 цаг  хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 21-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 
17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурна шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 20-ноос баруун аймгуудын нутгийн хойд хэсгэээр сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top