Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.5 тэрбум төгрөг буюу 0.3%-иар өсөж, өмнөх оны мөн үеэс 21 тэрбум төгрөг буюу 1.6%-иар буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан гэж ҮСХ мэдээллээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2021 оны дөрөвдүгээр сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 26.4 тэрбум төгрөг буюу 1.3%-иар буурч, өмнөх оны мөн үеэс 123.1 тэрбум төгрөг буюу 6.6%-иар өсжээ.
Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр өссөн байна.
Зургийн тайлбар: Чанаргүй зээл, сар бүрийн эцэст, тэрбум төгрөг
Сэтгэгдэл ( 0 )