Орон нутагт ажлын байр дэмжих 417,8 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн явц тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар ямар байгааг Сангийн яамнаас мэдээллээ.

Төлөвлөгөөний хүрээнд 12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна. Улаанбаатар хотод 4481 зээлдэгчид 464,3 тэрбум, орон нутагт 7932 зээлдэгчид 417,8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ.

Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1957 зээлдэгч хамрагдаж 383,2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3,598 иргэнд 263,9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон байна.

Мөн хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл олгогдож эхэлсэн. Энэхүү зээлийн хүрээнд хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд  200 тэрбум, малчдыг дэмжих зээлд 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top