Өрхийн сарын дундаж орлого 58.6 мянган төгрөгөөр буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 58.6 мянган төгрөг буюу 3.9 хувиар буурч, өмнөх улирлаас 25.5  мянган төгрөг буюу 1.8 хувиар өсжээ.

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2021 оны эхний улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 74.5 мянган төгрөг буюу 6.2 хувиар, өмнөх улирлаас 14.2 мянган төгрөг буюу 1.2 хувиар буурчээ.

Өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлаас 1.2 хувиар буурахад цалин хөлсний бодит орлого 37.1 мянган төгрөг буюу  6.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Судалгааны 2021 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлогын 92.3 хувийг мөнгөн орлого, 3.1 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.6 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.

 

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд:

 

  • Цалин хөлсний орлого 51.3 хувь
  • Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 27 хувь
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 8 хувь
  • Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.6 хувь
  • Бусад орлого 8.1 хувийг тус тус эзэлж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.16.160) 2021 оны 05 сарын 19

ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ

0  |  0
Top