Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр Газын зурваст Израилийн армийн пуужингийн дайралтын улмаас 50 мянга орчим оршин суугч орон гэргүй болжээ.
Израилийн дайралтын улмаас орон гэрээ алдсан хүмүүс хоргодох байр руу нүүсэн байна.
Палестины Эрүүл мэндийн яам дэлхийн улс орнуудад хандан Газын зурвасын эрүүл мэндийн хэрэгцээг хангахад шаардлагатай байгаа 46.6 сая ам.долларыг бүрдүүлэхэд тусламж үзүүлэхийг уриалжээ.
Тэгвэл Израилийн армийн хэвлэлийн албанаас 4.3 мянга орчим пуужинг Газын зурвасын зүгээс Израилийн нутаг дэвсгэр рүү харвасан гэж мэдэгдсэн байна.
Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох дэглэм тавдугаар сарын 21-ний 02:00 цагаас хэрэгжиж эхэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Палестин гэдэг зохиомол улсыг татан бужлгаж иараан ыайршуулах хэрэгтэй. Израйлын нутаг дэвсгэрийг чөлөөлж өгөх нь зөв алхам мөн.