Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Улаанбаатар хотын зарим гол нэрийн барааны дундаж үнийг танилцуулж байна. Тавдугаар сарын 25-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар өссөн бол өмнөх долоо  хоногоос 0.4 хувиар буурсан гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Сануулахад, инфляц буюу Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.6 хувь, өмнөх оны эцсээс 5.5 хувь, өмнөх сараас 2.4 хувиар өссөн. Инфляцын түвшин 2021 оны  дөрөвдүгээр сард 5.6 хувь болж өмнөх оны мөн үеэс 0.9 пунктээр нэмэгджээ. 5.6 хувь гарсны 3.4 нэгж буюу 60.7 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан гэж статистикчид тайлбарласан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин-2(64.119.24.146) 2021 оны 05 сарын 28

Тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа нь ядуурал руу түлхэж бна. 1 сая₮ бол цар тахлын үед эм, эмчилгээний зардалд дуусч бна. Олигтойхон үйлдвэрийн газрууд гээд нэрлэчихээр юм байхгүй. Ажилгүйдэл улам бүр нэмэгдэж амьжиргаа муудаж байгааг харахгүй л бна. Судалгаа нэртэй юм нь бодитой биш. 6-10 ам бүлтэй айлын сарын орлого 400.000-700.000₮ байгаа нь хүрэлцэхгүй талдаа. Юмны үнэ өдөр хоногоор, цагаар өсч байхад хагас өлсгөлөнгийн байдалтай бас дээр нь өвчлөл нэмэгдэж нэрмээс болж бна.

0  |  0
Уншигч(66.181.188.155) 2021 оны 05 сарын 28

Сонгуулийн дараа шатахууны үнэ нэмэгдээд, хэрэглээний барааны үнэ дагаад өсөх нь тодорхой харагдаж байна шүү дээ, гадаадаас шатахуун инпортолдог улс нь экспорт хийж байгаа улсаасаа бага үнэтэй шатахуун хэрэглэж байгаа биз дээ

0  |  0
Top