Ирланд Монголыг "Хар жагсаалт"-аас хаслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Ирланд улс зургаан орны иргэдийг карантинд заавал оруулах жагсаалтаас хаслаа. Кувейт, Андорра, Монгол, Пуэрто-Рико, Гүрж, Нигерийн иргэд Ирландад очихдоо 14 хоног карантинд орох шаардлагагүй болжээ.

Хар жагсаалтад үлдсэн орнууд

  • Африк

Ангол, Ботсван, Бурунди, Кабо Верде, Конго, Эсватини, Этиоп, Лесото, Кени, Малави, Мозамбик, Намиби, Руанда, Сейшел, Сомали, ӨАБНУ, Танзани, Замби, Зимбабве.

  • Ази

Бангладеш, Бахрейн, Иордан, Мальдив, Балба, Оман, Палестин, Пакистан, Катар, Филиппин, АНЭУ, Энэтхэг, Иран,

  • Европ

Бельги, Франц, Люксембург, Турк.

  • Хойд Америк

Ангилья, Бермуд, Коста Рика, АНУ.

  • Өмнөд Америк

Аргентин, Боливи, Бразил, Колумби, Чили, Эквадор, Гвиана, Гайана, Парагвай, Панам, Перу, Суринам, Уругвай, Венесуэл.

Эдгээр орны иргэд Ирландад очоод 14 хоног карантинд байх бөгөөд карантины 1875 еврог өөрөө төлөх ёстой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top