Г.Занданшатар: 71 мянган иргэний зээлийн мэдээллийн ХАР ТҮҮХИЙГ ХААНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.05.28/  МҮХАҮТ-д худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Уг уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ-ын "Ковидын дараах эдийн засгийн Их шинэчлэл" санаачилгыг дэмжиж, 71 мянган иргэний Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь   зээлийн мэдээллийн хар түүхийг хаахаа зарлалаа.

Мөн зээлээ төлж дууссан ч өмнө нь авсан зээлийн төлөлт муу байснаас хар жагсаалтад ороод байсан аж ахуйн нэгжүүдээ үүнд хамруулахаа мэдэгдлээ. УИХ-ын даргын дэргэд “Худалдаа Аж Үйлдвэрийн Зөвлөл” байгуулахаар боллоо. Эдийн засгийн сэргэлттэй холбоотой шийдвэрийг хувийн хэвшилтэй зөвлөлдөж гаргана гэв.

Тодотгоход, МҮХАҮТ-аас "Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгыг Засгийн газарт хүргүүлээд буй. Тус санаачилгад, эдийн засгийг сэргээхийн тулд үйл ажиллагаа нь хүндэрсэн, үүдээ барьсан аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өрийг нэг удаа өршөөх, зээлийн хар жагсаалтаас гаргах зэрэг  арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэж тусгасан байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.23.212) 2021 оны 05 сарын 28

Социалист нийгмийн үед байсан Өршөөлийн хууль үе дамжаад л ззах зээлийн нийгэмд шилжиж байгаа 30 жилийн хугацаанд хэрэгжсээр байна. Юуг өршөөх вэ гэдгээ сайн бодохгүй бол зальтай нөхөд дахиад л зээл авч өрөө төлөхгүй банк санхүүгийн хохирол учруулна. Өршөөл бол болгоомжгүй үйлдлийн улмаас, эсвэл өөрийн буруугүйн улмаас зээлээ төлөөгүй иргэдэд үйлчилбэл сайн хэрэг. Ж: Өөрийн буруугүйгээр гэр орон, аж ахуй обьект түймэрт өртсөнөөс, эсвэл давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үйл ажиллагаа нь зогссоноос, эсвэл зээл төлөгч нас барснаас г.м шалтгаантай бол өршөөл үзүүлж болох юм.

0  |  0
Top