500 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж 30.8 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Банкны салбар дахь иргэд, аж ахуйн нэгжийн нийт хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ оны дөрөвдүгээр сард 34.4 хувиар нэмэгджээ. 

Хадгаламж ийн өсөхөд, эдийн засгийн сэргэлт, гаднаас орж ирж буй хөрөнгийн урсгал, төсвийн дэмжлэг, тэр дундаа цар тахлын үед орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн, цахилгаан, дулаан, усны төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн, хүүхдийг мөнгийг 100 мянгаг төгрөг болгон нэмэгдүүлсэн, иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон зэрэг арга хэмжээ нөлөөлсөн гэж Төв банк тайлбарлаж байна.

Хадгаламжийн өсөлтийг ялгаатай бүлгүүдээр авч үзвэл,

 

  • 1-5 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 51 хувиар
  • 5-20 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 30 хувиар
  • 20-100 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 25.4 хувиар
  • 100-500 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 24.7 хувиар
  • 500 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж 30.8 хувиар тус тус өссөн байна.

Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх бүлгүүдийн хувьд хадгаламж жигд өндөр өсөлттэй байсныг илтгэж байгаа үзүүлэлт аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.52) 2021 оны 06 сарын 02

Харин энэ бүх хадгаламж ердөө 2 жилийн дотор цаас болж хувирна даа хөөрхий.

0  |  0
Top