АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израилийн Батлан хамгаалахын сайд Бени Ганцтай ярилцахдаа Газын зурваст хүмүүнлэгийн тусламж чухал байгааг мэдэгджээ.
Газын зурвасыг сэргээн босгоход тусламж шаардлагатай байгаа талаар болон Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг дэмжих талаар Блинкен онцолсон байна.
Өмнө нь Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Египетийн төлөөлөгч нартай Газын зурвасыг сэргээн босгох асуудлын талаар хэлэлцжээ.
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Махмуд Аббаст Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж амалсан байна.
Мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Израил, Палестины сөргөлдөөний явцад хохирол амссан палестинчуудад 20.7 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )