13.358 малчинд хөнгөлөлттэй зээл олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэ зээлийг хаврын ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих гэсэн чиглэлд жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна. Өнөөдрийн байдлаар 13.764 малчин, тариалан эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч хөнгөлөлттэй зээлд аваад байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал:

 

  • Ноолуур бэлтгэл - 20 үйлдвэрлэл эрхлэгч
  • Хаврын тариалалт - 386 тариалан эрхлэгч
  • Малчдыг дэмжих – 13.358 малчинд зээл олгосон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top