Нүүрсний экспорт жилийн өмнөхөөс 37.7 хувийн өсөлттэй байна

2021 оны 06 сарын 10

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 3-ны өдрийг хүртэлх байдлаар нүүрсний экспорт 8,945.2 мянган тонн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад,  2,448.7 мянган тонн буюу 37.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэхдээ цар тахлын сөрөг нөлөөллөөс гадна манай нүүрсний үндсэн худалдан авагч БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт энэ оны хоёрдугаар хагаст  буурах төлөв ажиглагдаж буй нь экспортын үзүүлэлтэд нөлөөллөө үзүүлэх магадлал өндөр.

БНХАУ-ын гааль манай улсаас импортлох нүүрсний тээврийг дөрөвдүгээр  сарын турш хатуу хязгаарласан. Гэхдээ дөрөвдүгээр сарын байдлаарх нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,348.2 мянган тонноор нэмэгдсэнийг дараах  график харуулж байна.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ /Хэмжих нэгж: мян.ам.долл/



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top