Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах зохицуулалт бүхий Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа./2021.06.11/
Тодотгоход, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж тооцон, нийт 26 хувийн шимтгэл авах хуулийн хэрэгжилтийг төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ханган ажиллаж буй юм.
Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд буюу дээрхээс бусад ажил, үйлчилгээ эрхлэгчид хуулийг ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх заалт үйлчилж байсныг ийнхүү өөрчлөлт оруулж, хүчингүй болголоо.
Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд хэрэгжүүлж эхлэх үед Нийгмийн даатгалын сан тэр дундаа Тэтгэврийн даатгалын санд Засгийн газар буюу төрөөс өгч байгаа татаас өндөр байна, сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх ёстой гэдэг үүднээс орлогын хэмжээг нэмэх шаардлагатай байна гэж үзсэн. Улмаар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 1 хувь, 2019 онд 0.5 хувиар шимтгэл нэмэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )