Израилийн агаарын цэргийн хүчин Газын зурваст ХАМАС бүлэглэлийн хэд хэдэн объект руу цохилт өгчээ. Уг объектууд дайчдын хуаран байсан аж.
Израилийн армийн хэвлэлийн албанаас мэдээлснээр террористуудын Хан-Юнис болон Газ хотод уулздаг байсан объектуудад мөн цохилт өгчээ.
Агаарын цохилт нь Израилийн газар нутаг руу тэсрэх бодис бүхий бөмбөлөг хөөргөсний хариу аж.
Израил болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд өнгөрсөн тавдугаар сарын 21-нд харилцан гал зогсоох дэглэм хүчин төгөлдөр болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )