Б.Жавхлан: Удахгүй хэвийн байдалд орно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан өөдрөг төсөөлөлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Төв банк түүхэндээ байгаагүй ихээхэн хэмжээний валютын нөөцтэй болсон, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан, валютын ханш 10 сарын туршид тогтвортой байгаа зэрэг сайн үзүүлэлт байна. Мөн төсвийн орлого таван сарын байдлаар 98 хувьтай гарсан нь чамлахаар тоо биш. Гэхдээ гол түүхий эдийн үнэ ханш дээр асуудал бий, санаж бодсоноор болж өгөхгүй байгаа зүйл ч бас байна, удахгүй хэвийн байдалд орно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(192.82.71.103) 2021 оны 06 сарын 19

нээрээ л төрд байгаа хүмүүс төсөөлж байгаа. тэдэнд үр дүн хамаагүй

0  |  0
Иргэн(150.129.140.109) 2021 оны 06 сарын 19

Эд нараа дураараа юм ярихын өөрсдөө монгол улсаа самарчхаад ичихгүй арай арай бүхэл бүтэн 2,3н жил болоод байна наад корона чинь гэтэл яасан алдаагаа давтсаар л байхын ажилаа олигтой хийхгүй байна ш дээ дээд, доод шатандаа наадахаа хурдан цэгцлээ ч хар малнуудаа

0  |  0
Иргэн(66.181.176.62) 2021 оны 06 сарын 18

Тийм их нөөцтэй юм бол яагаад долларын ханш буудаггүй юм бэ? Төгрөг чангарч болох уу?

0  |  0
Ооркийн сэтгэлгээ нэ(64.119.23.34) 2021 оны 06 сарын 18

Байдлыг тооцох ухаангүй ч шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээнд итгэхгүй мунхагийн гай. Мэдсэн ч нийгмийн зонхилох хэсгийн попдож хуурах ч нэгэн цагт бултайдаг юултай одоо мэдэв үү?

1  |  0
Хан(202.9.40.183) 2021 оны 06 сарын 18

Удахгүй хэвийн байдалд орно гэж хүлээсээр байтал зун дууслаа ковидгүй зун гээд солиороод байсан хаа бна тэн зун чинэ

1  |  0
Top