2021 оны зургаадугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
2021 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 0 )