ЦАГ АГААР: Наршихаас болгоомжлохыг анхааруулж байна

2021 оны 06 сарын 27

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байх мөн төв, говь, зүүн аймгуудын нутгаар хурц нартай, аагим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.

 

2021 оны зургаадугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

 

2021 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 02-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх боловч 29-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top