Ковид болон эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор МҮХАҮТ-аас уриалга гаргасан байна.
Уриалгад, "МҮХАҮТ нь Ковид-19 цар тахлын нөлөөгөөр хөл хоригийг анх тогтоосон цагаас эхлэн бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж, аливаа шийдвэртээ эдийн засгийн үр дагаврыг нь онцгойлон харгалзаж үзэхийг чухалчилж, тооцоо, судалгаа, бодит мэдээллээр хангаж ирсэн. Цаашид ч, ажлын байр, эдийн засгийн гол ачааг үүрч буй бизнесийн салбарынхандаа Төр нь итгэж, үйл ажиллагааг нь аль болох зогсоохоос татгалзах, халдвар хамгааллын дэглэмээ сахиж тодорхой хязгаарлалттайгаар үргэлжлүүлэх зарчмыг баримтлахыг уриалж байна. Энэ онцгой нөхцөл байдлыг ойлголцол, итгэлцэл болон хамтын хүчээр даван туулцгаая” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )