ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

Өнөөдөр 2021.07.07. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа, 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн шоколадны өдөр. Мөн Соломоны арлуудад Тусгаар тогтнолын өдөр, Танзанид Хөдөө аж ахуйн өдөр, Хойд Осетод Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.

Энэ өдөр Их Британийн бөмбөрчин, «The Beatles»-ийн гишүүн Ринго Старр, Италийн дуучин, хөгжмийн зохиолч Тото Кутуньо, Америкийн жүжигчин Шелли Дюваль, Францын жүжигчин Беренис Бежо, Аргентины жүжигчин, бүжигчин ихрүүд Мартин болон Факундо Ломбард, Америкийн уран гулгагч, дэлхийн таван удаагийн аварга Мишель Кван зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1931: Улсын ажилчин, малчин эмэгтэйчүүдийн анхдугаар Их хурал хуралджээ.

1970: БНМАУ, Судан улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1971: Шведийн алдарт «ABBA» хамтлагийн гишүүн Бьёрн Ульвеус, Агнета Фэльтскуг нарын хурим болжээ.

1989: Бухарестад болсон хуралдаан дээр Михаил Горбачёв социалист улсууд өөрсдийн замаараа хөгжих эрхтэй гэж мэдэгдэв.

1997: Төв Европт хохирол дагуулсан үер болжээ.

Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг

сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Бага халуун буух улирал эхэлнэ. Усны хор буух 7 хоног эхэлнэ.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top