ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Өнөөдөр 2021.07.09. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 05 цаг 03 минутад мандлаа, 20 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 18 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Камбожид Мод тарих өдөр бол Өмнөд Суданд Тусгаар тогтнолын баяр, Австралид Үндсэн хуулийн өдөр, Палауд Үндсэн хуулийн өдөр, Мороккод Эзэн хаан Хасаны дурсгалыг хүндэтгэх өдөр, Азербайжанд Дипломат албаны баяр, Аргентинд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин Кортни Лав, Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс, Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович, Английн зураач Дэвид Хокни, Америкийн зохиолч Дин Кунц, Японы дуучин Күсанаги Цүёоши зэрэг алдартан төрсөн.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1966 оны долоодугаар сарын 9-12-нд Улаанбаатар хот орчимд их үер болжээ. Үерийн улмаас улсад 155.4 сая төгрөгийн хохирол учрав.

1973 оны энэ өдөр Сонгинод Биокомбинатыг ашиглалтад оруулжээ.

1996 оны энэ өдөр Монголд холери өвчин дэгдэв. Булчин задрах тахал буюу холери өвчний улмаас 12 хүн нас барсан юм.

2013 оны энэ өдөр “Оюутолгой” ХХК зэсийн баяжмалын экспортоо эхлүүлжээ. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ 5800 орчим тонн болов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр АНУ-ын Жонни Вайсмюллер 100м-ийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг 58.6 секунд болгон тогтоож, анх удаа нэг минутаас бага хугацаа зарцуулжээ.

1957 оны энэ өдөр Менделеевийн үелэх системийн 102 дахь элемент болох нобелийг нээсэн байна.

1982 оны энэ өдөр CANON компани дэлхийн анхны автомат аппарат “SNAPPY 50”-ийг худалдаанд гаргажээ.

1991 оны энэ өдөр ОУОХ-ноос арьс өнгөөр ялгаварлах үзлийн улмаас хасагдаад байсан Өмнөд Африкийн БНУ-ын гишүүнчлэлийг сэргээв.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна.

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.24.161) 2021 оны 07 сарын 09

Мухар сүсгийн заавар бичихээ болимоор юм үхээнцүүд ээ.

0  |  0
Top