ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 07 сарын 16

Өнөөдөр 2021.07.16. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 05 цаг 10 минутад мандлаа, 20 цаг 47 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Гондураст Инженерүүдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн хөгжимчин Стюарт Коупленд, Оросын нэрт дуучин Григорий Лепс, Испанийн дугуйчин Мигель Индурайн, Америкийн жүжигчин Уилл Феррелл, Оросын эстрадын дуучин Леонид Агутин, Уэльсийн хөлбөмбөгчин Гарет Бейл нар төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр АНУ-ын Нью-Мексико мужид анхны атомын бөмбөгийг туршжээ.

1979 оны энэ өдөр Саддам Хуссейн Иракийн Ерөнхийлөгч болжээ.

2000 оны энэ өдөр Интернетийн домены тоог нэмэх шийдвэр гарч байв.

2002 оны энэ өдөр Вашингтоны төвд олон улсын тагнуулын түүхэнд зориулсан музей нээгджээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Танд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зан(202.179.24.161) 2021 оны 07 сарын 16

Мухар сүсгийн өглөөний мэнд.

0  |  0
Top