ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 20

Өнөөдөр 2021.07.20. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 05 цаг 14 минутад мандлаа, 20 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 26 хэм, шөнөдөө 15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын шатрын өдөр. Колумбад өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр бол Хойд Кипрт Энх тайван, эрх чөлөөний өдөр.

Энэ өдөр Оросын уран гулгагч, дэлхийн аварга Александр Жулин, Германы авто уралдаанч Бернд Шнайдер, Америкийн жүжигчин Жош Ли Холлоуэй, сагсан бөмбөгч Рэй Аллен, уран гулгагч Майя Шибутани, Бразилын супер модель Жизель Бюндхен зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1947: Прага хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар их наадамд МХЗЭ-ийн төлөөлөгчид оролцов.

1989: ШУӨЗО болон БНМАУ-ын хоорондох анхны хилийн худалдааны боомт нээгдсэнийг мэдэгдэв. Талууд хамгийн анхны худалдааны солилцоог шинээр нээгдсэн Такашикэн боомтоор хийжээ. Хоёр талын худалдаа энэ боомтоос эхлэх тухай баримт бичигт 1988 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

1992: Хятад, Монгол хоёр улсын Иргэний агаарын тээврийн газрын тохиролцсон “МИАТ агаарын тээврийн компанийн УБ-Хөх хот-УБ чиглэлийн нислэгийн маршрутын тухай хэлэлцээр”-ийн дагуу МИАТ компанийн анхны нислэг долоодугаар сарын 20-ны өдрийн үдээс өмнө 10:40 цагт Хөх хотын онгоцны буудалд газарджээ.

1992: Хятадын Шинжааны Чинхэ, Монгол Улсын Булган хооронд олон улсын зорчигч тээврийн автобус албан ёсоор явах болов.

2016: Монгол Улсыг төлөөлөн Зуны Олимпын наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол болжээ.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top