ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 21

Өнөөдөр 2021.07.21. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 05 цаг 15 минутад мандлаа, 20 цаг 42 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 17 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Гүржийн дуучин Нани Брегвадзе, Английн дуучин Кэт Стивенс, Америкийн зохиолч Майкл Коннелли, жүжигчин Жош Хартнетт, Канадын дуучин Ли Аарон, Британийн жүжигчин Жессика Барден, Японы уран гулгагч Рика Кихира зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2006: БНХАУ-ын Хөх хот Орос-Монголын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны тайлбар хуралдаан Хөх хотын Өвөрмонгол ресторанд болов. Ойрын хугацаанд Хөх хотод Монгол Улсын эдийн засаг, худалдааны төвийг, Улаанбаатар хотод Хөх хотын эдийн засаг, худалдааны төвийг байгуулахад бэлтгэхээр шийдвэрлэжээ.

2007: Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн болон шинэ техник, технологийн худалдааны тухай Манжуурын IV хуралдаан БНХАУ-ын хуурай замын хамгийн том боомт хот болох Манжуур хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд: 

1944: Америкийн цэргүүд Гуам арлын баруун хэсэгт очиж, Гуамын төлөөх тулалдаан эхлэв.

1960: Минскт “Ил-12” онгоц сүйрч, 8 хүн нас баржээ.

1969: Нил Армстронг, Эдвин Олдрин нар «Apollo 11» нислэгийн хүрээнд Сарны гадаргуу дээр гарчээ.

1999: Ингушетэд эрчүүдэд дөрвөн эхнэр авахыг зөвшөөрөв.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зан(202.179.24.161) 2021 оны 07 сарын 21

Безос яасан бэ ниссэн үү сансарт ?

0  |  0
Top