Экспорт өмнөх сараас 38 сая ам.доллароор буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 21

Монгол Улс 2021 оны эхний хагас жилийн байдлаар  138 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 4.1 тэрбум ам.доллар, импорт 3.3 тэрбум ам.доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.1 (39.4%) тэрбум ам.доллароор, экспорт 1.3 (45.4%) тэрбум ам.доллароор, импорт 801.0 (32.6%) сая ам.доллароор тус тус өсжээ.

Харин зургаадугаар сард экспорт 788.3 сая ам.доллар, импорт 659.5 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 38.0 (4.6%) сая ам.доллароор буурч, импорт 19.2 (3.0%) сая ам.доллароор өссөн байна.

 

ТАЙЛБАР: Экспорт, импорт, тэнцэл, сараар, сая ам.доллароор



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top