ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Өнөөдөр 2021.07.22. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 05 цаг 16 минутад мандлаа, 20 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Үндэсний хэвлэл мэдээллийн өдөр бол Тажикистанд Үндэсний хэлний баяр.

Энэ өдөр Америкийн дуучин Селена Гомес, ОХУ-ын Ардын жүжигчин Олег Газманов, Бельгийн дуучин Кейт Райан, Испанийн хөлбөмбөгч Эмилио Бутрагеньо нарын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1894: Францад автомашины анхны уралдаан “Paris-Rouen Trail” явагджээ.

1927: Италид хөлбөмбөгийн “Рома” клуб байгуулагдав.

1929: Дорнод Хятадын төмөр замын төлөө ЗХУ, Хятадын дайн эхэлсэн байна.

1960: Куба АНУ-ын мэдэлд байсан чихрийн үйлдвэрүүдийг улсын өмчид хураан авчээ.

1977: Хятадад “Дөрвийн бүлэг”-ийн гишүүдийг Коммунист намаас хасаж, Дэн Сяопин Төрийн зөвлөлийн даргын үүрэгт ажилдаа эргэн орсон байна.

2010: Аргентинд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top