Чанаргүй зээл 37.1 тэрбум төгрөгөөр өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны зургаадугаар сарын эцэст 19.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 898.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг буюу 10.3 хувиар  өссөн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.5  их наяд төгрөг буюу 49.7 хувь нь иргэдийнх байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 16 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.1 (7.3%) их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.6 (10.8%) их наяд төгрөгөөр өсжээ. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 119.8 (9.1%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 182.7 (18.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургаадугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 67.9 (3.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 37.1 (1.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top