OPEC+ гарцаа нэмэх эсэхээс газрын тосны үнэ хамаарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

OPEC+ газрын тосны нэг өдрийн нийлүүлэлтийг өнгөрсөн сард 2.1 сая баррельд хүргэж нэмэгдүүлсэн. Тэгвэл ирэх наймдугаар сараас дахин нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна. Тус байгууллагын төсөөллөөр 2021 оны сүүлийн саруудад эдийн засгийн сэргэлтээс шалтгаалан эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Хэрэв гарцын хэмжээ энэ хэвээр хадгалагдвал нийлүүлэлт наймдугаарс сард хүлээгдэж буй эрэлтээс өдрийн 1.5 сая баррелиар дутах, дөрөвдүгээр улиралд өдрийн 2.2 сая баррелиар дутах буюу нийлүүлэлтийн хомсдолд орно гэж үзэж байна. Тэгэхээр OPEC+ гарцаа нэмэгдүүлэх шийдвэрийг цаг хугацаандаа гаргах эсэх нь   дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн ирэх саруудын төлөвт нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top