ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Өнөөдөр 2021.07.26. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 05 цаг 21 минутад мандлаа, 20 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Мальдивд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Английн жүжигчин Хелен Миррен, Америкийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Кевин Спейси, Японы төгөлдөр хуурч Кэйко Мацуи, Америкийн жүжигчин Сандра Буллок, Жейсон Стейтем, Оросын “Иванушки International” хамтлагийн дуучин Андрей Григорьев-Аполлонов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1911: АНУ-ын Ерөнхийлөгч Уильям Тафт Канадтай харилцах гэрээ байгуулжээ.

1937: Япон улс Хятадад цэргийн ажиллагаа явуулж эхлэв.

1951: Нидерланд, Германы дайн дуусжээ.

1965: Мальдивын арлууд тусгаар тогтнолоо зарлав.

2010: ОХУ жолооч нарын цусанд зөвшөөрөгдөх хэмжээний согтууруулах ундаа байхыг зогсоожээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top