Японы сүмо бөхийн холбооноос Такасаго ояката буюу Асасэкирюү Б.Дашням, озэки Асанояма болон "Такасаго" дэвжээний цолгүй 5 бөх коронавирусний халдвар авлаа гэж зарлалаа.
Энэ сарын 26-нд нэгэн залуу бөх халуурч, эмнэлэгт үзүүлэхэд хариу нь эерэг гарчээ.
Ингээд "Такасаго" дэвжээнд харьяалалтай бүх хүмүүст шинжилгээ хийхэд дахин 6 хүний хариу эерэг гарсан байна.
Сүмогийн холбооноос бөхчүүдээ вакцинд хамруулаад байгаа билээ.
Холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан Шибатаяма ояката “Нагоя башё өндөрлөөд долоо хоног өнгөрсөн байна. Бөхчүүд хаана халдвар авсан нь тодорхой бус. Вакцин тариулсан хүн ч халдвар авч болно гэдгийг энэ явдал харууллаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )