ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29

Өнөөдөр 2021.07.29. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 05 цаг 25 минутад мандлаа, 20 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бар хамгаалах олон улсын өдөр. Тайландад өнөөдөр тай хэлний үндэсний өдөр бол Молдавд Үндсэн хуулийн, Румынд Төрийн дууллын, Украинд Тусгай ажиллагааны хүчний өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Лесли Истербрук, Стивен Дорфф, Жош Рэднор, Оросын хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Игорь Крутой, гимнастикч, олимпын таван удаагийн аварга Нелли Ким, Мексикийн жүжигчин, дуучин Тоньо Маури зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1967: Америкийн хит парадыг «The Doors» хамтлагийн «Light My Fire» дуу дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлжээ.

1974: ЗСБНХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны дарга Юрий Владимирович Андропов терроризмтой тэмцэх «Альфа» гэх багийг бий болгожээ.

1979: Аргентин, Их Британи улсууд элчин төлөөлөгчийн түвшинд дипломат харилцаагаа сэргээжээ.

1981: Лондонд Английн хаан ширээ залгамжлагч, ханхүү Чарльз, Диана Спенсер нарын хурим болов.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top