ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Өнөөдөр 2021.07.31. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 05 цаг 27 минутад мандлаа, 20 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Польшт Төсөв санхүүгийн өдөр, Малайзад Дайчдын, Доминиканы бүгд найрамдах улсад Аавуудын өдөр, Иранд Үндэсний донорын өдөр, Конгод Хувьсгал эхэлсэн өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, найруулагч Лэйн Дэвис, Майкл Бин, Уэсли Снайпс, Английн зохиолч Жоан Кэтлин Роулинг, Италийн хөлбөмбөгч Антонио Конте, Оросын хоккейч Евгений Малкин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1954: БНМАУ-ын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Ардын төв засгийн газрын Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-д айлчлал хийжээ. Энэхүү айлчлал нь БНМАУ-д хийсэн анхны гадаад орны Засгийн газрын тэргүүний айлчлал байв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1925: Английн уурхайчдын ажил хаялт тэдний ялалтаар төгсжээ.

1938: Хасан нууранд Зөвлөлт-Японы тулаан эхлэв.

1946: Швед, Норвеги, Дани улсууд “SAS” нислэгийн компанийг үүсгэн байгуулжээ.

1956: Москвад Лужникид В.И.Лениний нэрэмжит төв стадион бий болов.

1958: Ливаны армийн ерөнхий командлагч, генерал Фуад Шехаб тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1965: Их Британид зурагтаар тамхи сурталчлахыг хориглов.

1992: Гүрж улс НҮБ-д элсэв.

2006: Фидель Кастро засгийн эрхийг дүү Раул Кастродоо түр шилжүүлэн өгчээ.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.26.73) 2021 оны 07 сарын 31

Мухар сүсэг гэх үү? Мэргэн ухаан гэх үү нэг ийм мэдээ гардаг. Буурай дорой орнуудад болдог үйл явц.

0  |  0
Top