Газрын тосны үнэ 75 ам.долларт хадгалагдвал ОХУ-ын төсөв 3%-ийн АШИГТАЙ гарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ энэ оны турш нэг баррель нь 75 ам.долларт хадгалагдвал ОХУ-ын төсөв ДНБ-ий 3 хувьтай тэнцэхүйц хэмжээний ашигтай гарах хүлээлттэй байна гэж “Renaissance Capital”-ын ерөнхий эдийн засагч мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн дөрөвдүгээр сард дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмжих хоёр жилийн хугацаатай, 5.4 тэрбум ам.долларын (400 тэрбум рубль) эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг зарласан. Уг хөтөлбөрийн нөлөөгөөр төсвийн алдагдал 2.8 их наяд рубль буюу ДНБ-ий 2.4 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан юм. Тэгвэл  татварын орлого нэмэгдсэнээр төсвийн алдагдал ДНБ-ий 1 хувьд хүрэх төлөвтэй байгаа тухай тус улсын сангийн сайд Антон Силуанов мэдээлж байв.

Хэрэв газрын тосны үнийн өсөлт тогтвортой хадгалагдвал эхэнд дурдсанчлан төсвийн алдагдал ашгаар солигдох хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top