Төмрийн хүдрийн үнэ Хятадын гангийн үйлдвэрлэлээс хамаарч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл энэ онд өмнөх оны түвшнээс давахгүй байх шийдвэр гарсан. Тиймээс энэ оны сүүлийн саруудад гангийн үйлдвэрлэл оны эхний хагасаас бага байхаар хүлээгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ буурч эхэллээ.

Гэхдээ ажиллах хүчний хомсдол, цаг агаарын хүндрэл зэргээс шалтгаалж төмрийн хүдрийн нийлүүлэлт хурдтай нэмэгдэх боломжгүй байгаа тул төмрийн хүдрийн үнэ цаашид огцом унахгүй байх гэсэн хүлээлт зах зээл давамгайлж байна. БНХАУ-д гангийн үйлдвэрлэл зургаадугаар сард 93.9 сая тонн байсан нь өмнөх сараас 5.6 хувиар буурсан, өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн дүн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.25) 2021 оны 08 сарын 26

Ганц гангийн үүйлвэр байгуулах юмсан,Гангийн үйлдээр хүнд үйлдвэрийн эхлэл хөгжлийн түлхүүр

1  |  0
Зочин(202.9.40.25) 2021 оны 08 сарын 01

Ганц гангийн үйолдвэр байгуулах юмсан ,Гангийн үйлдвэр хүнд үйлдвэрийн эхлэл хөгжлийн түлхүүр

0  |  0
Top