ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

Өнөөдөр 2021.08.01. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 05 цаг 29 минутад мандлаа, 20 цаг 58 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн скаутын өдөр. Камбож, Лаос, Вьетнамд өнөөдөр Ялалтын өдөр бол БНХАУ-д Зэвсэгт хүчний, Азербайжанд Азербайжан хэлний, Анголд Зэвсэгт хүчний, Бенинд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн дуучин Жо Эллиотт, Америкийн кино найруулагч, “Оскар”-ын шагналт Сэм Мендес, жүжигчин Жэйсон Момоа, Германы хөлбөмбөгч Бастиан Швайнштайгер, Оросын теннисчин, олимпын аварга Елена Веснина зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2008: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Банкны холбоо Монгол Улсад картын ATM, POS үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ.

2013: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Н.Энхбаярт уучлал үзүүлэв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1914: Герман Орост дайн зарлажээ.

1936: Берлинд Олимпын наадам нээлтээ хийжээ.

1943: Япон Бирмд бие даасан байдал олгов.

1944: Анна Франк өдрийн тэмдэглэлдээ сүүлчийн бичиглэлээ үлдээжээ.

1957: Израилийн фунт гарчээ.

1965: Пол Маккартни «Yesterday» дуугаа анх удаагаа дуулжээ.

1976: Тринидад болон Тобаго улсууд тусгаар тогтнов.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
За(202.179.26.73) 2021 оны 08 сарын 01

Иймэрхүү мэдээ бол болж байнаа.

0  |  0
Top