ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 08 сарын 02

Өнөөдөр 2021.08.02. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 05 цаг 30 минутад мандлаа, 20 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Кино урлагийн өдөр бол ОХУ-д Шүхэрчдийн өдөр, Хойд Македонид Бүгд найрамдах улсын, Сербид Агаарын хүчний өдөр.

Энэ өдөр Францын жүжигчин Оливье Грюнер, Австралийн жүжигчин Сэм Уортингтон, Америкийн жүжигчин Эдвард Ферлонг, Францын дуучин, жүжигчин Присцилла, Австралийн жүжигчин Элизабет Дебики, Оросын биатлонч, дэлхийн аварга Антон Бабиков зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1953: Румыны Бухарест хотод эхэлсэн Дэлхийн Залуучууд Оюутны дөрөвдүгээр их наадамд Монголын залуучууд, оюутны төлөөлөл оролцжээ.

1996: АНУ-ын цэргийн нисэх онгоцны дугуйны бүхээгт хоёр монгол хүү нууцаар сууж, Улаанбаатараас Японы Окинава арал хүртэл ниссэн эмгэнэлт явдал болжээ. Тэдний нэг нь нислэгийн үеэр хөлдөж нас барсан бол нөгөө нь буусны дараа эмнэлэгт нас баржээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1972: Египет, Ливийг нэгдмэл улс болгох хэлэлцээр хийв.

1990: Ирак Кувейт рүү довтлов.

1996: ОХУ-д цаазын ялыг сүүлчийн удаа гүйцэтгэж, 11 өсвөр насны хүүхдийг хөнөөсөн этгээдийг цаазалжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойш мөрөө гаргавал зохистой.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.26.73) 2021 оны 08 сарын 02

Мухар сүсгийн бичвэр таалагдсангүй. Эл өдөр талхан дээр цөцгий тавьж идвэл хараал хүрнэ гм......

0  |  0
Top