Г.Ёндон: БНХАУ-ын “China oil” компаниас авах эхний ээлжийн шатахуун хил дээр ирсэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Шатахуун импортлогчид  гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамааран  АИ-92 автобензиний үнийг нэг сарын хугацаанд 600 төгрөгөөр нэмээд байгаа. 

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр   "Дотоодод бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуунууд хил дээр ирсэн, нөөц хэвийн байх зохицуулалтыг хийгээд байна.

Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар АИ-80,АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй. Өдөр бүр валютын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах эдийн засгийн  зохицуулалт үгүйлэгдэж байна" гэв.

Тэрбээр  Дорноговь аймагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь 1.5 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай.Жилд 824 мян.тонн дизель түлш, 339 мян.тонн авто бензин, 80 мян.тонн онгоцны түлш, 47 мян.тонн зуухны түлш, 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж дотоодын хэрэглээний 55% хангана гэсэн тооцоололтой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.75) 2021 оны 08 сарын 02

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ, эртхэн нөөцлөх эсхүл хямд үед нь гэрээ хийж үнийн зохицуулалт хийж болно шүү дээ, үнэ нэмэгдчихээр нь араас нь сэвээд сандраад гүйгээд байх юм.

0  |  0
Top