ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Өнөөдөр 2021.08.03. Билгийн тооллын 25. Монгол эх оронд маань нар 05 цаг 31 минутад мандлаа, 20 цаг 25 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Нигерт Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Францын жүжигчин, найруулагч Матьё Кассовиц, Кубын волейболч, олимпын аварга Ана Фернандес, Канадын жүжигчин Эванжелин Лилли, Америкийн усанд сэлэгч, олимпын зургаан удаагийн аварга Райан Лохте, Беларусын биатлонч, олимпын дөрвөн удаагийн аварга Дарья Домрачева, Америкийн супер модель Карли Клосс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1914: Герман улс Францад дайн зарлажээ.

1921: Петроградын чекистүүд Оросын найрагч Николай Гумилёвыг баривчилжээ.

1926: Лондонд анхны гэрлэн дохиог суурилуулав.

1950: НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Хятад улсыг НҮБ-д элсэхийг эсэргүүцжээ.

1952: Хельсинкт олимпын XV наадмын хаалт болов.

1956: Сирид төрийн эргэлт болжээ.

1960: Нигер Францаас тусгаар тогтнов.

Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойш мөрөө гаргавал зохистой.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top