ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 08 сарын 09

Өнөөдөр 2021.08.09. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 05 цаг 39 минутад мандлаа, 20 цаг 16 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын залуучуудын өдөр. ОХУ-д өнөөдөр Цэргийн нисэх хүчний өдөр бол Зимбабвед Батлан хамгаалах хүчний өдөр.

Энэ өдөр Испанийн хөлбөмбөгч Чики Бегиристайн, Английн дуучин Танита Тикарам, Америкийн теннисч Пит Сампрас, жүжигчин Ребекка Гейхарт, жүжигчин Доминик Суэйн, Италийн хөлбөмбөгч Марио Балотелли, Английн супер модель Кара Делевинь зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1960: Цейлонд хэвлэлд хяналт тогтоожээ.

1962: Зөвлөлтийн сансрын хөлөг «Восток-4» хөөрөв.

1970: Женис Жоплин Харвардын их сургуульд сүүлчийн тоглолтоо хийжээ.

1978: Япон, Хятад улс энх тайван, нөхөрлөлийн гэрээ байгуулав.

2000: Баренцевын тэнгист цөмийн шумбагч онгоц “Курск” живжээ.

Өнөөдөр үс засуулбал нас ахар болно.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top