ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 10

Өнөөдөр 2021.08.10. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 05 цаг 41 минутад мандлаа, 20 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Биодизелийн өдөр. Аргентинд Нисэх хүчний өдөр бол Эквадорт Тусгаар тогтнолын, Индонезид Үндэсний ахмад дайчдын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Розанна Аркетт, Антонио Бандерас, Жастин Теру, Ирландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Рой Кин, Аргентины хөлбөмбөгч, тус улсын шигшээ багийн ахлагч байсан Хавьер Санетти, Оросын мисс, 1992 оны дэлхийн мисс Юлия Курочкина, Америкийн модель, бизнес хатагтай Кайли Женнер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1809 оны энэ өдөр Эквадор улс Испаниас тусгаар тогтнов.

1821 оны энэ өдөр Миссури АНУ-ын 24 дэх муж болжээ.

1876: Онтариод анх удаагаа хот хооронд утсаар ярьжээ.

1913: Балканы хоёрдугаар дайн дуусав.

1985 оны энэ өдөр Майкл Жексон 47.5 сая ам.доллароор “The Beatles”-ийн бүх дуунуудын эрхийг авчээ.

2009: Словакийн Гандлова хотын уурхайд дэлбэрэлт болж, 20 хүн нас баржээ. Энэ нь тус улсын уурхайн түүхэнд хамгийн том осол болсон юм.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойш мөрөө гаргавал зохистой.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top