Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах угсармал орон сууцны орцны дээд талын бетон хаалт нурж, автомашин дээр унасан тухай мэдээллийн мөрөөр бэлтгэлээ
Өнөөдөр /2020.08.23/ өглөөний 11.00 цагийн үед нурсан бетон хаалтыг холдуулаагүй хэвээр байсан бөгөөд тухайн орон сууцны оршин суугчдын зүгээс шөнийн цагаар нурсан учраас аз болж хүний амь нас хохироогүй гэдгийг хэлж байсан юм. Харин хорооны удирдлагуудын зүгээс нийтийн эзэмшлийн талбайг СӨХ хариуцах учир бидний зүгээс ямар нэг тайлбар өгөх боломжгүй гэв.
Эвдэрсэн автомашины эзэмшигч иргэн Б.Анхцэцэг хэлэхдээ “Би энэ байранд нүүж ирээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Би өглөө эрт ажилдаа явдаг. Өнөөдөр өглөө 04.00 цагийн үед гарч ирээд машин дээр бетон нурсан байхыг мэдсэн. СӨХ-тэй холбогдох гээд өглөө болтол хүлээсэн. СӨХ-ийн даргатай холбогдоход, автомашин тавих зориулалттай газар биш. Орцны үүд учраас манайх ямар ч хариуцлага хүлээхгүй гэж тайлбарласан. Гэтэл манай энэ байранд машин тавих зогсоол байдаггүй. Та нарын харж байгаачлан хүмүүс орцны үүдэнд машинаа байрлуулдаг. СӨХ-өөс нэгэнт л ийм тайлбар өгч байгаа учраас би “Машинаа ядаж, засаж янзалж авмаар байна. Энэ нурсан бетоноо аваад холдуулаад өгөөч” гэж хэлсэн.
Гэтэл хоёр гурван хүн явуулна аа гэж хэлээд одоо бол сураггүй байна. Азаар орцны хаалга шөнөдөө онгорхой хоносон болохоор хүмүүс орж, гарч болж байна. Тэгээгүй бол хаалга нь ч онгойхгүй байсан. Одоо надад хандах газар алга. Хэрвээ хүн хөдөлгөөн ихтэй үеэр нурж унасан бол хүний амь нас хохирох байсныг үгүйсгэх аргагүй шүү дээ” гэлээ.
Харин энэхүү нийтийн эзэмшлийн талбай, арчлалтыг хариуцдаг гэх “Зул” СӨХ-ноос тайлбар авахаар очих үед, бидэнд хаалгаа нээж өгөөгүй учраас утсаар холбогдож тодрууллаа.
“Зул” СӨХ-ний дарга Н.Гантөмөр “Осол гарсан хэсэг автомашины зогсоол биш учраас манайд ямар ч хамаа байхгүй” гэдгээс өөр тайлбар өгсөнгүй.
Харин оршин суугчдын зүгээс орцны бетон хаалт нурж унасан нь СӨХ ажлаа муу хийдэгтэй холбоотой. Учир нь тухайн орцны дээд талын хог, шороог жил гаруй хугацаанд цэвэрлээгүйгээс чийг хуримтлагдсан байх магадлалтай гэдгийг хэлж байв. Мөн түүнчлэн орц болон гадаах орчны гэрэлтүүлэг муу, цэвэрлэгээ арчилгаа хийдэггүйгээс гадна барилга ашиглалтын пасспорт, дэвтрийг суугчдад үзүүлэхээс татгалздаг байна.
Тиймээс холбогдох албаныхан болон хороо дүүргийн удирдлагууд барилгын хагарал, хана цууралт зэргийг шалгаж, энэ мэт болзошгүй эрсдлээс сэргийлэх шаардлагатай байгааг үүгээр уламжиллаа.
Сэтгэгдэл ( 12 )
орос ах нхрын барьж өгсөн барилга шүү дээ
Машинаа бүүр орцонд оруулаад тавьчихгүй дээ,
Приүс чинь тэгээд бас овоо даац авдаг эд юмаа.
bur ortsni haalgaruu yandangaa shaachaad mashinaa asaalttai ni udurjin bailgadag aimar muuhai horon hujaagin erliizuud zunduu baina.
Орцны хаалганы дээд талын хаалт СӨХ - д хамаагүй байдаг юм бэ? Хариуцлагаас зайлсхийх арга.
Хогийн сав таглаад тавьсан өөрий чинь буруу
busad ortsniih ingej unana gesen ug hun gemteejiij l tsagdaa hudlunu duu
Хогийн бункерийн хаалга хааж тавьсан таны буруу байна. Дараа нь зөв газраа байрлуул. Өөрөө болож байвал ..... гэдэг зангаа засаарай.
газар хөдлөх давтамж улам ихэсч бгаа гэсэн шүү, газар хөдөлбөл наад байшин чинь шууд нурах юм бна. газар бүү хөдлөөсэй гэж залбиркя
Орцны хаалганд тулгаад машинаа тавиад байдаг хүмүүст сайн сургамж болог. Энж хүүхэн хэний төлөө амьдраад бгаа юм бэ? Хог шаар.
Хохь чинь. Үхсэнээ хийж энд машинаа Тавьсийн.
azaar chun chochirsongui!!!, er n chuuchin barilga ylangua oron suuch barilguud naigui ich aidastai baidag. SOX bol iim zergiin ajliig chiich estoi. Maschinaa tavich gazar chaach baidagui ene UB chotod !!!, Chot chariuuchsan meregjiltnuud ochij asuudliig chiid!!!