Нэршил нь л койн болохоос...

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Монгол Улсад одоогоор дөрвөн крипто бирж үйл ажиллагаагаа явуулж давхардсан тоогоор 700 мянга гаруй хэрэглэгчтэй болжээ. Тэдгээрийн гурав нь өөрсдийн хувьцаагаар болон шимтгэлийн орлогоор баталгаажсан койнтой. Эдгээр койнтой өрсөлдөхөөр өөрсдийн салбартаа нэр нөлөө бүхий дөрвөн залуу шинэ койн гаргаж байгаа юм.

Дэлхийн зах зээл дээр идэвхтэй арилжаалагддаг 6000 орчим койнтой өрсөлдөх гэж буй тус койны онцлог нь инфляцаас хамгаалж, дифляцийг бий болгож “Төвлөрсөн бус санхүүжилтийн схем” буюу DeFi хийх зориулалтай юм. Америкийн инфляцаас хамаарч Монголын крипто бирж дээр арилжаалагдах хэдий ч “Whitepaper” буюу танилцуулга нь англи хэл дээр гарсан.  Аудитын шалгалт хийлгэх хүсэлт нь арилжааны захиалга эхлэхээс хэдхэн хоногийн өмнө баталгаажсан. Хэзээ хариу гарах нь тодорхойгүй тус койнд эргэлзэх хүмүүсийн тоо нэлээд их байгаа юм. Тиймдээ ч “Нэршил нь л койн болохоос удамшил нь “G-time” юм биш үү” гэж хардах хүмүүс тэр дунд нь бий. Учир нь Монгол Улсад крипто валютын тухай ямар ч хуулийн зохицуулалт байхгүй.

Койн нь хувьцааг бодвол илүү их савалгаатай байдаг. Үүний хамгийн том жишээ бол Даллас Маверикс багийн эзэн Марк Кьюбан DeFi хийх зориулалттай IronTitanium гэх койнд хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл зах зээлийн дээр 64 ам.долларын үнэлгээтэй байсан койн ганцхан хоногийн дотор 0.00001 ам.доллар буюу нэг цент ч хүрэхгүй болсон юм. Тиймээс мэргэжлийн арилжаачид болон санхүүчид өөрийн орлогын 1-3 хувийн хэмжээнд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг. Мөн өр тавьж, хэрэглээгээ багасгах хэмжээнд койн худалдаж авахгүй байхыг анхааруулдаг юм.

О.ГАНЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mm(66.181.160.89) 2021 оны 08 сарын 26

hunii sunal deer togoldog togloom aldchaad amia horoldog busdaas buruu haidag

2  |  0
Top