“Бодол биелэлээ олдог тул болж өгвөл дотроосоо гэрэлт” гэдэг юутай үнэн. Хүн юу санаж, юу хэлж байгаагаас шалтгаалж, амьдралын зам нь төдий чинээ тодордог нь тодорхой. Хэрвээ анзаарсан бол байнга зовлон тоочиж, шалтаг хайгаад явж байдаг хүнтэй таарахад цаанаа л нэг бүтэлгүй зүйлтэй учирдаг.
Үг өөрөө хүчтэй болохоор тэр их бүтэлгүйтлийг дагуулаад ирдэг байх нь. Харин эсрэгээрээ байнга сайныг дурсаж, сайхныг мөрөөдөж явдаг хүн цаанаа л гэгээлэг. Уулзаж учирсан нэгэндээ ерөөлийн үг хэлж, урам хайрлах шиг сайхан зүйл хаана байна. Тиймээс таарсан нэгэндээ зовлонгоо ярих бус урмын үг хайрлаарай хүмүүсээ.
Хүнийг үгээр үхүүлж, үгээр босгодог ч гэдэг.. Болж л өгвөл дотроосоо гэрэлтээд бай. Бодож байгаа сайн бүхэн тань бодит амьдрал дээр биелэх болно.
Сэтгэгдэл ( 0 )