ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 05

Өнөөдөр 2021.09.05.

Улаанбаатар хотод 12 градус, үүлшинэ.

Өнөөдөр Олон улсын буяны өдөр. Дэлхийн улс гүрнүүдээс Энэтхэгт өнөөдөр Багш нарын өдөр.

Энэ өдөр Их Британийн алдарт «Queen» хамтлагийн ахлагч Фредди Меркьюри, Нидерландын жүжигчин Кэрис ван Хаутен, Австралийн кино жүжигчин, Жэймс Бондын дүрийг бүтээгчдийн нэг Жорж Лазенби, Америкийн жүжигчин, модель, Ракель Вэлч, хошин урлагийн жүжигчин Деннис Дуган, жүжигчин Майкл Жон Дуглас, Жон Брэдли-Вэст, Кэт Грэм, Өмнөд Солонгосын уран гулгагч, олимпын аварга Ким Юна зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1929 оны энэ өдөр Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах эвлэл байгуулах түр хороог байгуулж байв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1939 оны энэ өдөр Москвад нэрт зохиолч Марина Цветаевагийн охин, 26 настай Ариадна Эфроныг цагаачилж яваад эх орондоо эргэж ирэхэд нь баривчилжээ. Тэр шорон, хорих лагерьт бараг 15 жилийг өнгөрүүлжээ.

1950 оны энэ өдөр Сири социалист Үндсэн хуультай болов.

1958 оны энэ өдөр АНУ-д Борис Пастернакийн “Доктор Живаго” роман анх хэвлэгджээ.

1980 оны энэ өдөр Швейцарт хамгийн урт, 16 км төмөр замын туннель нээгдэв.

1986 оны энэ өдөр Австралид цаазын ялыг бүрэн цуцалжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top