ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Өнөөдөр 2021.09.07. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 06 цаг 18 минутад мандлаа, 19 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Пакистанд Агаарын цэргийн хүчний өдөр бол Фижид Үндсэн хуулийн, Бразилд Тусгаар тогтнолын, Украинд Цэргийн тагнуулын, Мозамбикт Ялалтын өдөр.

Энэ өдөр Италийн кино найруулагч, продюсер Дарио Арженто, Польшийн жүжигчин Ольгерд Лукашевич, Америкийн дуучин Крисси Хайнд, жүжигчин Энжи Эверхарт, Шеннон Элизабет, Эван Рэйчел Вуд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1953: Никита Хрущев ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогджээ.

1996: Невада мужийн Лас Вегас хотод Америкийн рэпийн домог Тупак Шакур буудуулжээ. Тэрээр зургаа хоногийн дараа нас барсан юм.

2002: Өмнөд болон Хойд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг 10 гаруй жилийн дараа анх удаагаа Сөүлд нөхөрсөг тоглолт хийжээ.

2005: Египетэд анх удаа олон нам оролцсон Ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

2019: Украины найруулагч Олег Сенцов болон бусад 66 хүн Украин, Оросын хооронд ялтан солилцох үеэр суллагдав.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Цагаан шүүдэр буух улирал (19 цаг 7 мин) эхэлнэ.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргавал зохистой. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top