Хөвсгөл аймагт газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

Хөвсгөл аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар есдүгээр сарын 10-ны 07:34 цагт болжээ.

Энэ сарын 8-нд шөнийн 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Мөн Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 км-ийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Улаанбаатар хотод зарлан мэдээлэх нийт 60 цамхаг байдаг. Энэ удаагийн газар хөдлөлт аюулын хэмжээнд хүрээгүй учраас зарлан мэдээлэх цамхаг дуугараагүй аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top