Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд зам дагуу гараашуудыг чөлөөлж ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоолын тохижилтын ажил эрчимтэй явагдаж байна.
Тохижилтын ажлыг хийхийн тулд тус хорооны иргэдээс санал асуулга авч хийсэн. Түүнчлэн дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр сургуулийн урд байрлах 28 гараашийг буулгаж, газрыг чөлөөлж тохижилтын ажил эхэлсэн.
Өвөл болохоос өмнө дээрх тохижилтын ажлуудыг дуусгаж, иргэдийн өөрсдийн амьдарч буй орчиндоо ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах болно гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн бна
Сайн бна