БЗД: 200 мянган мод, бут тарьж, 4 байршилд төгөл бий болгож байна

2021 оны 10 сарын 04

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн төлөөлөгчид, төрийн албан хаагчид хамтран дүүргийн 11,20,23 дугаар хорооны 4 байршил 143.2 га талбайд 200.000 гаруй мод, бут тарьж түүнийгээ усалж тордож байна.

Модыг зөвхөн тариад орхих биш сар бүр тордож, усалж, ундаалж байх нь чухал. Тиймээс "УИХ-ын гишүүдийн төгөл", "НИТХ-ын төгөл", "Баянзүрх дүүргийн ИТХ-ын төгөл", "Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын төгөл" гэх нэршлүүдийг өгч, тарьсан модоо эргээд усалж, ундаалдаг байх хариуцсан эзэдтэй болголоо.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:  Дүүргий даргын хувьд ганц л зарчим барьж ажиллаж байгаа. Энэ нь иргэдээ эрүүл, аюулгүй тав тухтай орчинд амьдарч, ажиллуулах. Тиймээс дүүргийн алслагдсан хороодод сул шороо ихтэй газруудад мод тарьж төгөл бий болгох. Харин дүүргийн төв орчимд зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг буулгаж иргэддээ ээлтэй ногоон байгууламжийг бий болгохоор зорьж ажиллаж байна. Бусад дүүрэг, аймаг, сумдын удирдлага, иргэдийг ч мөн адил өөрсдийн амьдарч, ажиллаж буй орчиндоо ногоон байгууламж, төгөл барихыг уриалж байна гэсэн юм.

Мод тарьж, төгөл бий болгох нь байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдалд маш чухал гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.119.179) 2021 оны 10 сарын 05

Мод тарьж байгаа нь сайшаалтай байна, гэвч дээрх зураг дээрх шиг нүх ухсан төдий болгоод мод суулгаад байвал дэмий л цаг, мөнгөний гарз болно доо. Нүх нь намхан, тогоо байхгүй ийм нүхэнд мод ургадаггүй юм шүү. Хойшид анхаарна биз ээ.

1  |  0
Top