Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан, алба хаагчид өчигдөр /2021.10.07/ дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар орж дараах зүйлсийг хийхийг хүслээ.
Үүнд:
1. Вьетнам засварын газрууд дүүрэгт татвар төлдөггүй учир татвар төлдөг болгох
2. Үйл ажиллагаа явуулж буй газрын дотор болон гадна талын тохижилтод анхаарч шаардлагатай тохижуулалтыг хийж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх
3. Гарч буй хог хаягдлыг яаралтай шийдэж ажиллах хэрэгтэй талаар хэллээ.
Дээрх хүсэлтүүдийг хангаж, байнгын хяналт шалгалт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Бадамхандад үүрэг болголоо.
Баянзүрх дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 25 гаруй Вьетнам засвар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх хүсэлтүүдийг мөрдөж ажиллана уу гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
ттатварын алба ингэж л ажиллаж байна ш дээ!Дээр нь нэмээд хэлэхэд захын махны чэнжүүдээс татвар авах хэрэгтэй ш дээ
вьетнам засвар маш их үнэтэй засдаг байхад яагаад одоо болтол татвар авдаггүй байсан юм бэ? жинхэнэ тэнэглэл бна даа
Хэхэ татвар авдаггүй байсаан. Ёстой жинхэнэ Үхэр монгол гэдэг үнэн юмаа, сүх далайтал үхэр амгалан гэж
монголын борчууд бизнес эрхлэхээр татвар нэхээд гарах гарцгүй болтол нь дарамталдаг байж төлөгүүдээс татвар авдаггүй хэрэг үү? монгол засварынханыг аймаар дарамталдаг шдээ
Монгол засвараас аваад вьетнамаас авдаггүй байсан юм уу?